“Ачит Ихт” ХХК өөрийн ажилтнуудад зориулан давуу эрхийн хувьцаа гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Ачит Ихт” ХХК өөрийн давуу эрхийн хувьцаагаа хаалттай хүрээнд гаргана. Лондонгийн метал биржийн стандарт хангасан 99,999 хувийн цэвэршилтэй “А” зэрэглэлийн катодын зэс үйлдвэрлэдэг тус компани хугацаатай давуу эрхийн хувьцаагаа “Ачит Ихт” болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудад зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд гаргахаар болж байгаа ажээ.
Тус компани 2014 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайгаас гарсан хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус, бага агуулгатай холимог хүдрийн нөөцийг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэл явуулж байна. Дөчин жилийн турш хуримтлагдаж ирсэн, үйлдвэрлэлийн балансын бус овоолгийг байгальд ээлтэй аргаар ашиглах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулж буй тус компани ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр 2014, 2015, 2016 онд шалгарч байсан юм.

Б.Оюун-Эрдэнэ