Ой тогтоолын олон улсын тэмцээнээс Б.Шижир-Эрдэнэ алт, мөнгө хүрэл медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-03 13:07:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин улсад энэ амралтын өдрүүдэд болсон Ой тогтоолтын нээлттэй олон улсын тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин, их мастер Б.Шижир-Эрдэнэ амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн хур буулгажээ.

Тэрбээр энэ тэмцээний 10 төрөлд өрсөлдсөнөөс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар нийлбэр оноогоор тэргүүлэн аваргаар тодорчээ.

Дашрамд дуулгахад, Монголын оюун ухааны академийн тамирчид АНУ, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос, Сингапур, Турк, Герман зэрэг олон улс оронд зохион байгуулсан нийт 47 тэмцээнд амжилттай оролцож, 770 медаль хүртээд байгаа юм.

Д.Өлзий
相关新闻