“Соёлын биет бус өвийн их наадам”-д Орхон аймгаас өвлөн уламжлагч 15 хүн оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-02 15:07:34
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг олж тодруулах, авьяас билгийг хөгжүүлэх,  түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэлчин монгол” 2018 соёлын өвийн урлагийн их наадам Орхон аймагт боллоо. Үүнийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр  шат нь өнгөрсөн тавдугаар сард, хоёрдугаар шат нь өнгөрсөн бямба гаригт Хүүхэд, залуучуудын театр боллоо.
Уг наадам эх хэл- аман уламжлал,  ардын язгуур урлаг- уламжлалт баяр ёслол, зан үйл, байгаль сав ертөнцийн тухай мэдлэг- арга ухаан, ардын уламжлалт гар урлал чиглэл гэсэн таван ай савын хүрээнд болсон юм.  Эхний шалгаруулалтад 200 гаруй өвлөн уламжлагч оролцсоноос 75 нь шалгарсан байна.  Хоёрдугаар шатанд эдгээр 75 оролцогчийн 15 нь шалгарч Улаанбаатар хотод болох  “Соёлын биет бус өвийн их наадам”–д аймгаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо. Уг наадмын үеэр гар урлалын төрөл зүйлийн үзэсгэлэн гарч гурван бүтээл шалгарч дээрх их наадамд оролцохоор болсон байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 

相关新闻