Орхон аймагт км харгалзахгүй 1000 төгрөгөөр үйлчилдэг таксинуудыг цэгцэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 10 дугаар хуралдаанаар “Орхон аймгийн авто зам, тээврийн 2018-2021 онд баримтлах бодлого” -ыг хэлэлцлээ.
Уг бодлогын бичиг баримтаар Орхон аймагт такси үйлчилгээг км-ээр тооцох тухай дурджээ. Учир нь тус аймагт хот дотроо км харгалзахгүй 1000, гэр хороолол руу 3500-4000 төгрөгөөр үйлчилдэг бөгөөд алслагдсан баг руу жолооч, үйлчлүүлэгч хоёр тохиролцсоны үндсэн дээр үнээ тогтоодог байна. Энэ нь үйлчлүүлэгчид хохиролтой тул Орхон аймагт такси үйлчилгээнд явж байгаа автомашинуудад км заагч суурилуулах юм. Эхний ээлжинд хот дотор үйлчилдэг 330 таксины 20-д нь км заагч суурилуулсан байна. Түүнчлэн уг бодлогын хүрээнд ирэх жил “Хот хооронд зорчих нийтийн тээврийн нэгдсэн төв”-тэй болох гэнэ. Бодлогыг хэрэгжүүлэх, түүнд зарцуулах хөрөнгийг орон нутгийн тухайн жилийнх нь төсөвт тусгах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ