Манай боксчид "Байкал 2018" ОУТ-ээс нэг алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-02 11:32:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын А зэрэглэлийн "Байкал 2018" боксын олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид  нэг алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.

Тухайлбал, Эмэгтэйчүүдийн 60 кг-д БХИС-ийн оюутан “Эрдэнэт бокс” клубын тамирчин М.Намуун алтан медаль, 75 кг-д “Хангарьд” клубын тамирчин О.Гэрэлгуа мөнгөн медаль, 51 кг-д “Хангарьд” клубын тамирчин Ж.Нямсүрэн мөнгөн медаль, “Эрдэнэт бокс” клубын тамирчин Б.Мөнгөнсаран хүрэл медаль тус тус хүртсэн.

Харин эрэгтэйчүүдийн 52 кг-д “Best Buidan” компанийн тамирчин Д.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль, 56 кг-д “Хангарьд” клубын тамирчин Б.Мөнхдалай хүрэл медаль, 75 кг-д “Хангарьд” клубын тамирчин Д.Давааням мөнгөн медалийн эзэд болсон байна.

Энэ тэмцээнд оролцсон баг тамирчид Монголын боксын холбоо болон "Бэст Буйдан компани", "Зургаан зүг" ХХК-ын хамт олон амжилт гаргахад нь дэмжин тусалсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад Боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ойн баярын мэндийг үе үеийн боксчид, дэмжигчиддээ дэвшүүлсэн байна.

Д.Өлзий
相关新闻