Наадмаар худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр 610 зөвшөөрөл олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалт хийж ажиллана.
Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 13-27-ны хооронд дүүргийн ЗДТГ-ын хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авч сонгон шалгаруулжээ. Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөл олгожээ.
Мөн Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гаргах хөдөлгөөнт тоглоомын 40, бэлэг дурсгал, соёлын барааны 50 цэгийн зөвшөөрөл, байршлыг “Монгол наадам цогцолбор” хариуцах бөгөөд хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм.
НМХГ-аас 350 албан хаагч, 2 явуулын лаборатори Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн цэгт наадмын өдрүүдэд бүтээгдэхүүний дээжийг шинжилгээнд оруулж байнгын хяналт тавьж ажиллахаар бэлтгэлээ хангасан аж. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдалд хяналт шалгалт хийж байна.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, “Лабораторийн хувьд газар дээр нь бүх мах, айрагнаас дээж аван шинжилгээ хийнэ. Энэ жилийн хувьд 100 гаруй хувь хүмүүсийн зөвшөөрлийг бууруулсан. Учир нь ард иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээ байх ёстой гэж үзээд ААН-үүдэд түлхүү зөвшөөрөл олгосон. Мөн хяналт шалгалтын явцад 24 цагаар 70128012 дугаарын шуурхай алба ажиллана. Шуурхай албаны хүрээнд хоол үйлдвэрлэл, худалдаа болон дэд бүтцийн чиглэлээр байцаагчид ажиллана. Зөвшөөрөлгүй цэгт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч зөрчлийн тухай хуулиар торгож хариуцлага ногдуулна” гэлээ.

Э.Энхсаруул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр