Наадам угтсан тохижолтыг орон нутгийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр хийхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт баяр наадмаа угтан тохижилтын ажлыг орон нутгийн компаниуд өөрсдийн хүч хөрөнгөөр хийхээр болжээ.
Өмнөговьчууд 2018 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон онцолж, 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг 15 суманд тэгш хүртээмжтэйгээр хийж байгаа билээ. Энэ удаа баяр наадам угтсан нийт 14 тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг орон компаниуд өөрсдийн хөрөнгө, нөөц бололцоондоо тулгуурлан хийж, ая тухтай орчинд наадах нөхцөлийг бүрдүүлэхээр болсон байна. Тодруулбал Даланзадгад сумын төвийн хатуу хучилттай авто замын 600 м2 нөхөөс, 18 км шороон замын эвдрэлтэй хэсгийн засварын ажлыг “Дардан говь” ХХК, Ажнай талбайн засварыг орон нутгийн “Таван толгой” ХК, Даланзадгад сумын төвд нийт 9 байршилд авто замын хурд сааруулагч шаардлагатай байгаагаас 4 байршилд “Даш зам” ХХК, аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн индрийн шатны бариул суулгах, тугны тросс шинэчлэх, индрийн тавцанг чулуун тавцангаар өнгөлөх, хаалганы бариул хийх зэрэг индэр орчмын тохижилтын ажлуудыг "Тэлмүүн доной" ХХК, Эх тост говь ХХК-иуд хийхээр болсон байна.
Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн орох гарах хаалгыг будах, зарлалын самбар тогтоох төмөр сараалжин торыг сайжруулах шинэчлэх ажлыг "Тангад ара" ХХК, цэнгэлдэх хүрээлэнгийн ханан дахь зургийг будаж сэргээх, насжилт дууссан модны үндсийг ашиглаж сандал хийж, будаж лакдах ажлыг "Аз билэгтэй" ХХК, цэнгэлдэхийн 2688 метр хашааг будах ажлыг Хүннүгийн говь ХХК, Говийн Өгөөж ХХК, Аглут ХХК, Жи жи ай ХХК, цэнгэлдэх доторх ногоон байгууламжийн урдуур байрлах сүүдрэвч сандалнуудыг лакдаж өнгөлөх ажлыг "Оршдос" ХХК, цэнгэлдэхийн сүүдрэвчний дээд талын цэнхэр хэсэг, багануудыг өнгөлж будах ажлуудыг "Суварган говь" ХХК, "Одкон холдинг" ХХК, "Даян байгаль" ХХК, Ажнай талбайн хагарсан чулуу болон усан оргилуурын орчны хагарсан чулууг сольж, боржин чулуун хавтангаар өнгөлөх ажлыг "Эл Эс БИ" ХХК хийх ажээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн кабелийн утас, шит, гал хамгаалагч солих аюулгүй байдлыг хангах ажлыг "Ихэр баян говь" ХХК, "Би эм грийм плас" ХХК, морь барианы 4 суудлын тосон будгийн ажлыг "Эвт цахирал" ХХК, "Хөрхдөр" ХХК, "Хан мөнх эрин говь" ХХК, "Таян хараан" ХХК, морь барианы сандал, сүүдрэвчийн өнгийг сэргээх, гагнах, зогсоолын тэмдэг 3 ширхэг, хурд сааруулагч 5 ширхэг хийх ажлыг "Сүрлэг хайрхан" ХХК, "Хомын тал" ХХК-иуд боллоо.
Өмнөговь аймгийн баяр наадам 7 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох юм.
Д.Мишигсүрэн