Гэрэл цахилгаан хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-28 16:41:39
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гэрэл цахилгаан хязгаарлана гэж Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ. 
Энэ сарын 30-нд Өмнөговь аймгийн 
Манлай, Ханбогд, Баян-Овоо сумд, Таван толгойн уурхай, 13.00-21.00 цагт Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумдад цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээр болжээ.  Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иын мэдээлж байгаагаар  110/35/10 кВ-ын Тавантолгой дэд станцад үзлэг засвар хийх, реле хамгаалалт шалгаж тохируулах ажил хийхээр захиалга ирүүлсэн тул ийнхүү  энэ сарын 30-нд өглөөний таван цагаас шөнийн 21 цаг хүртэл Манлай, Ханбогд, Баян-Овоо сумд, Таван толгойн уурхай, 13 цагаас 21 цаг хүртэл  Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумдад цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээр болсон байна. Ийм иргэддээ цахилгааны нөөц үүсгүүрийн бэлэн байдлыг ханган, хэрэглээндээ зохицуулалт хийхийг анхаарууллаа.
Д.Мишигсүрэн
相关新闻