Гэрээр айлчлагч сургагч багш бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОНХХ хамтран “Гэрээр айлчлагч сургагч багш” бэлтгэх сургалтыг 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад Дундговь аймгийн 15 сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, хамтарсан багийн гишүүн болон ТББ-уудын төлөөлөл нийт 47 хүнийг хамруулжээ.
ГБХЗХГ-аас гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аж. Хөтөлбөрийн зорилго нь эмзэг бүлгийн болон дундаж өрхийн гэр бүл, залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудлыг төдийгүй тэдэнд төрөөс ямар үйлчилгээ хэрэгтэй байгааг тодорхойлон, дараагийн жилүүдэд боловсронгуй болгох, хөгжүүлэх, санхүүжүүлэх зэрэг төрөөс гэр бүлд үзүүлэх үйлчилгээг тодорхойлох юм. Дээрх зорилгын хүрээнд 1500 өрх гэр бүлээс судалгаа авах бөгөөд судалгаанд арга зүй үзүүлэх сургагч багш нарыг бэлтгэх үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулсан байна.

Б.Ундармаа