Нисэх онгоцны буудлын өвлийн хуваарьт ажлыг орон нутгийнхнаар гүйцэтгүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Хөдөлмөрийн хэлтэс "Өү Жи Си Ти" ХХК-ний захиалгаар мэргэжилгүй залуусыг сантехникч, барилгын засал чимэглэлчийн сургалтад хамруулж байна.
Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудлын гүйцэтгэгч "Өү Жи Си Ти" ХХК-ний өвлийн төлөвлөгөөнд сантехникч, засал чимэглэлчээс гадна хөдөлмөр хамгааллын инженер, цахилгаанчин, үйлчлэгч, эксковаторын оператор, дугуйт ачигч оператор, лаборатори, техникийн чанарын мэргэжилтэн, жолооч шаардлагатай байгаа аж. Иймд захиалагчийн хүсэлтийн дагуу эхний ээлжинд тус хэлтэст бүртгэлтэй 30-аад хүнийг 14 хоногийн хугацаатай сургалтанд хамруулж, 2016 оны 3 сараас ажилд зуучлахаар болжээ. Иймд бүртгэлтэй ажилгүйчүүд өргөнөөр хамрагдахыг уриаллаа.
Ш.Шүрэнцэцэг