Иргэдийн мартсан хувьцааны ноогдол ашиг өссөөр 10 сая төгрөг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Санхүүгийн Зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, аймгийн ЗДТГ хамтран “Үнэт цаасны нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгсөн юм.
“Иргэд өөрсдийн эзэмшдэг хувьцаагаа тоохгүй байх эсвэл бүр мартчихдаг нь түүнийг хөрөнгө гэж харахгүй байгаатай холбоотой. Гэтэл өөрсдөө ч мэдээгүй байхад хувьцаа нь өсч зарим компанийн ноогдол ашиг 10 сая төгрөг хүртэл болсон байна. Энэ нь иргэд өөрийнхөө өмч хөрөнгөд эзэн болж үнэт цаасаа хөрөнгийн зах зээлд эргэлдүүлж ноогдол ашиг хүртэх боломжоо алдсаар байна” гэж Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж хэллээ. Мөн иргэд ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцааг авч түүнээс ашиг хүртэх, хувьцаагаа буцаан өндөр үнээр зарж борлуулан мөнгөө өсгөх боломжтой гэдгийг ч онцолсон юм.
Түүнчлэн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай эсэхийг шалгаж иргэдэд мэдээлэл өгч байлаа. Иргэд 1072 ширхэг хувьцаагаа хэрхэн ашиглах, үүний хууль эрх зүйн орчин өнөөдөр ямар байгаа талаар түлхүү сонирхож байв. Иймд Монголын Хөрөнгийн бирж юуны өмнө иргэдийг 1072 ширхэг хувьцаатай эсэхийг нь шалгаж хэрэв дансаа нээлгэсэн бол түүнийг нь баталгаажуулж байсан юм.
Орхон аймагт “Анд энерги” болон “Эрдэнэт хүнс” ХК хувьцаа гаргаж байна. Үүнийг хэрхэн ашиглах талаар ч иргэдэд мэдээлэл өгсөн юм.
Дашрамд дурьдахад өдөрлөгийн үеэр Орхон аймгийн иргэд 200 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэж мэдээлж байлаа.

Б.Оюун-Эрдэнэ