Өмнөговийн бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-22 15:15:01

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтайн амралтанд бэлтгэл хийж байна.
Ардын хувьсгалын 97, Өмнөговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны бэлтгэлд тус аймгийн 25 бөх гараад байна. Аймгийн Засаг дарга, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Н.Наранбаатар, "Ажнай" группын ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, УУХҮЯ-ны сайдын зөвлөх Ц.Даваацэрэн, орон нутгийн өмчит Таван Толгой ХК-ийн захирал Р.Сэддорж нар бөхчүүдийн бэлтгэл хийх нөхцөл бололцоог сайжруулж, дэмжин ажиллаж байна.
Энэ дашрамд дуулгахад тус аймаг баяр наадмаараа зөвхөн өөрийн аймгийнхаа бөхчүүдийг барилдуулахаар болоод байгаа юм. 

Д.Мишигсүрэн

相关新闻