Баянхонгор аймагт 670 булаг шанд тоологджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг усны нөөцөөр 21 аймгаас 15 дугаарт ордог бөгөөд усны тоо бүртгэлийн сүүлийн мэдээгээр тус аймагт 670 булаг шанд тоологджээ. Мөн ширгэсэн 13, рашаан 19, гол горхи 211, нуур тойром 53 тоологдсоноос ширгэсэн 3, гүн өрөмдмөл худаг 365, гар худаг 1571 тоологдсон байна.
Баянхонгор аймгийн нийт хүн амын цөөнгүй хувь нь шаардлага хангаагүй усны эх үүсвэр хэрэглэж байна. Ялангуяа хөдөөд энгийн гар худгуудын доторлогоо, ховоо, онгоц зэрэгт машин, тракторын дугуй, олгой хаймар зэргийг ашиглаж байгаа нь хүн, малын эрүүл мэндэд тохиромжгүй болохыг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Мөн ихэнх худгийн таг нь хуучирсан төмөр эсвэл өгөршсөн мод байдаг аж.
Дашрамд дурдахад, Малчид өөрсдийн ууж байгаа усандаа анхаарч, эрүүл мэндийнхээ хөрөнгө оруулалтад гар талалгүйгээр худгаа иж бүрнээр нь, мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөний дагуу тохижуулах цаг болсныг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Б.Мөнхзул