Гэмт хэргийн 48 хувь нь гэр хороололд үйлдэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын зөвлөлийн 10 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахилга хариуцлагыг сайжруулах тухай” 2018-2022 онд баримтлах бодлогын талаар хэлэлцэв. Орхон аймагт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн дийлэнхийг хулгай, залилан эзэлдэг байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус аймагт гарсан гэмт хэргийг байршлаар нь авч үзвэл, гэр хороололд 48 хувь, төвийн хороололд 32 хувь, Жаргалант суманд 1 хувь, газар нь тодорхойгүй буюу цахим орчинд 18 хувь нь үйлдэгдсэн байна.
Иймд гэмт хэрэг зөрчлийг бууруулахад камержуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа гэж Хууль, эрх зүйн хэлтсийн дарга мэдээллээ.
Тус хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр батлах тухай” байлаа.
Сүүлийн жилүүдэд Орхон аймагт авто тээврийн хэрэгсэл нэмэгдэхийн сацуу Орхон аймгийг дайран өнгөрөх авто машины тоо нэмэгдэж замын ачаалал багагүй хүндрэл учруулах болсон. Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн боловч судалгаа, үндэслэл муу байна гэсэн шалтгаанаар дараагийн хурлаар хэлэлцэхээр болов.

Б.Оюун-Эрдэнэ