"Mongolia try-2018" нөлөөллийн багийнхан Өмнөговь аймагт аялж туршлага солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Mongolia try-2018" нөлөөллийн багийнхан Өмнөговь аймагт аялж туршлага солилцлоо.
Энэхүү багийн бүрэлдэхүүнд долоон аймаг, Япон улсын төлөөллүүд оролцон ирж тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцаж, туршлага судалсан байна.
Тэд төрийн байгууллага, хувийн хэвшил, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцахын зэрэгцээ аймаг орон нутгийн бодлогын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ямар ажил үйлчилгээ явуулдаг талаар аялалын багийнхан аймгийн удирдлагуудтай санал бодлоо солилцлоо. Даланзадгад сумын Ажнай талбайгаас Соёл амралтын хүрээлэн хүртэлх дугуйн зам, Нутгийн удирдлагын ордны бие засах газар, налуу зам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж чадсаныг мөн тэд онцолсон юм.
Өмнөговь аймгийн хувьд орон нутгийн бодлогын түвшинд зургаан хүнийг хувийн туслах, нэг хүнийг дохионы хэлмэрчээр сурган ажиллуулж байгаа төдийгүй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангиудыг нээн тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн багш нараар хичээл заалгаж байна. Мөн 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгосонтой холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчныг бүрдүүлэх, барилга байгууламж хүлээн авах комисс, үнэлгээний хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан ажиллаж байгаа юм.

Д.Мишигсүрэн