Хилчдийн уналгын асуудлыг шийдэж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-21 10:56:07
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131-р ангид хил хамгаалахад шаардлагатай унааны асуудлыг шийдэж өгсөн байна. 
Орон нутгийн төсвийн 200гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Тоёота ланд крузер-200 маркийн авто машин нэгийг, 14 ширхэг мотоциклийн хамт тус ангийн захирагч Б.Батхүүд гардуулан өгчээ. Хилийн өмнөд хязгаарын халдашгүй дархан байдлыг ханган ажиллаж байгаа хилдчийнхээ хилээ хамгаалан ажиллах уналгаар ийнхүү хангаж өгсөн байна. Тухайн авто хэрэгслүүдийг хилийн заставууддаа хуваарилан өгч, хилчид хилээ эргэх техник хэрэгслээр хангагдлаа. 
Д.Мишигсүрэн
相关新闻