“Сахилга хариуцлагатай төрийн алба-2018” удирдах ажилтны анхдугаар зөвлөлгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-21 10:46:47
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас “Сахилга хариуцлагатай төрийн алба-2018” аймгийн удирдах ажилтны анхдугаар сургалт, зөвлөлгөөн Алтай хотноо хоёр өдөр үргэлжлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. 

Тус зөвлөлгөөнд Говь-Алтай аймгийн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга, хэлтэс, агентлаг, албадын болон төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар гээд нийт 340 удирдах ажилтан оролцож байна.

Сургалт, зөвлөлгөөний эхний өдөр удирдах ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэг болон манлайлах ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэх бол сүүлийн өдөр төрийн албаны хариуцлага, сахилга батыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал бодлоо хуваалцан алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох ажээ. 
Э.Нарангэрэл
相关新闻