Орхон аймаг Улаан-Үд хоттой хамтран ажиллах гэрээгээ шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга А.М Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Эрдэнэт хот нь Улаан-Үд хоттой 2002 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагааны гэрээг хоёр удаа шинэчилж байсан бол энэ жил дахин шинэчлэн байгууллаа.
Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Манай хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад талархаж байна. Өнөөдөр бид хамтын ажиллагааны гэрээгээ шинэчилснээр Эрдэнэт, Улаан-Үд хотын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл болон хамтарсан ААНБ-уудыг байгуулах, боломж нээгдэж байна” гэлээ.
Улаан-Үд хотын дарга А.М Голковын айлчлалын бүрэлдэхүүнд тус хотын орлогч дарга, Гадаад харилцааны газрын дарга, ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул зэрэг албаны хүмүүс ирсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ