"Нэг жуулчин нэг доллар" сан байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хонгорын гол орчмын газар нутгийг хамгаалах зорилгоор "Нэг жуулчин нэг доллар" санг үүсгэн байгууллаа.
"Хонгорын голын бүс нутаг өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ" зөвлөлгөөнийг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд, гэр баазууд, нутгийн малчин иргэд, хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан Сэврэй сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгууллаа. Зөвлөлгөөнөөр төрөөс барьж байгаа аялал жуулчлалын талаарх бодлого шийдвэр, Өмнөговь аймгийн ИТХ, Сэврэй сумаас гарсан "Гэр бааз" ажиллуулах журмуудыг танилцуулж мөрдүүлэх, байгаль орчны талаар хийх ажил, зам, хөрсний эвдрэл элэгдэл, нутгийн малчдын мал хариулга маллагаа, жуулчдад үндэсний уламжлал шингэсэн өндөр чанарын үйлчилгээ үзүүлэх, гадаад орны туршлага танилцуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэн ярилцаж зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Аялал жуулчлал эрхлэгчид, орон нутгийн төлөөлөл оролцсон 25 хүний бүрэлдэхүүнтэй "Хонгорын голын хөгжил", "Эко хонгор" ТББ байгуулж, уг байгууллагаараа дамжуулж хонгорын голын бүс нутгийг хамгаалах орон нутгийн чанартай арга хэмжээг зохион байгуулахаар болсон юм. Үүнийхээ хүрээнд "Нэг жуулчин нэг доллар" санг үүсгэн байгуулжээ. Энэхүү санг байгуулснаар орон нутгийн ард иргэд жуулчны баазуудын уялдаа холбоо, орон нутагт орох хөрөнгө оруулалт нь бодитой болох бүс нутгийн байгаль орчинг хамгаалах бодит ажил боллоо гэж зөвлөгөөнд оролцогчид үзлээ.
Зөвлөлгөөний дараа Хонгорын голын гүүрний баганад сөрөг нөлөө үзүүлж гүүр нураах магадлалтай байсан усны урсгалын урсцын чиглэлийг өөрчлөх ажлыг хамтын хүчээр хийж дуусгасан байна.

Д.Мишигсүрэн