Соёлын биет бус өвийн их наадам Ховд хотноо болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Соёлын өвийг хамгаалах дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, өвлөн уламжлагчийг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх зорилгоор соёлын биет бус өвийн их наадмыг зохион явуулахаар бэлтгэж байна. Энэ хүрээнд Ховд аймагт уг наадмын анхан шатны шалгаруулалтыг энэ оны 6 дугаар сарын 26-27-нд аймгийн ХДТеатрт зохион явуулна.
Уралдаанд Ховд аймгийн 17 сумын ардын авьяастнууд оролцох боломжтой юм. Энэхүү наадмын шалгаруулалтад оролцох сум орон нутгийн ардын авьяастнуудын тоглолтыг дараахь чиглэлээр зохион байгуулна. Үүнд:
Биет бус өвийг тээгч эх хэл, аман уламжлал болон илэрхийллүүд: Үлгэр, тууль, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, ардын зан үйлийн шүлэг, цацал мялаалгын үгс, түргэн хэллэг, дайралцаан, ардын аман болон утга зохиол зэрэг төрлөөр явагдана.
Уламжлалт урлагийн тоглох хэлбэр, илэрхийллүүд: Ардын урт болон богино дуу, хөөмий, исгэрээ, морин хуур, тууль, цуур, аман хуур зэрэг дуу хөгжмийн уламжлалт урлаг, биелгээ, уран нугаралт, цам зэрэг уламжлалт бүжгийн болон язгуур урлагийн төрлүүд
Нийгмийн зан үйлүүд, ёслол болон баяр наадмууд: Уул ус, газар нутгаа аргадаж ирсэн онцлог, уламжлалт зан үйл, баяр ёслол, найр хурим, эрийн гурван наадам, засуулч, уяач, харваач, морь, бөхийн цол дуудах болон ахуй байдал хийгээд мал маллагаа, уламжлалт газар тариалан эрхлэх, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалахтай холбоотой зан үйлийг энэ наадмаар сурталчлана. .
Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншлууд: Газар, ус, тэнгэрийн байдал, цаг агаарыг шинжих болон байгаль дэлхийтэй харьцах уламжлалт мэдлэг чадварын хэлбэрүүд, байгаль хамгаалах уламжлалууд, хорио цээрийн ёстой холбоотой өв гэх мэт.
Уламжлалт гар урлалын төрөлд Монгол дархан, мужаан, модон эдлэл урлал, оёдол, хатгамал, сүлжмэл, эсгий ширмэл, арьс, ширэн урлал, малын ашиг шимийг боловсруулах уламжлалт арга гэх мэт төрлүүдээр оролцох боломжтой.
Ийнхүү Соёлын биет бус өв мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн сум орон нутгийн баг авьяастныг шалгаруулах сонирхолтой арга хэмжээ болох гэж байна.
А.Бямбасүрэн