Орон сууцны хороололд камер суурилуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын “Нарлаг шанд”, “Залуус” хороолол камертай боллоо.
Сайншанд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 7.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт есөн ширхэг камерыг орцны гадна, дотор талд суурилуулах ажлыг “Дорнын Эхлэл” ХХК гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
Орон сууцны хорооллыг камержуулснаар иргэдийн ая тухтай амьдрах, аюулгүй орчныг бүрдүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцлийг хангаж байгаа гэж албаныхан онцлов.
“Нарлаг шанд”, “Залуус” хороололд нийт 500-600 гаруй өрх оршин суудаг бөгөөд дэлгүүр, худалдааны төвүүд, тоглоомын газрууд өргөнөөр ажилладаг хүний хөл хөдөлгөөн ихтэй газар юм.

Х.Эрдэнэбулган