Хөдөө аж ахуйн хоршоологчид бага хурлаа зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо ээлжит IX бага хурлаа энэ сарын 15-ны өдөр хийлээ.
Хурлаар тус холбооны 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар болон анхаарах асуудлын талаар хэлэлцэв. Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооноос гишүүн хоршоодоо дэмжих зорилгоор “Түмний буян далай”, “Малчдын хамтын хүч”, “Говийн андуу”, “Алтан нуга даваа”, “Их салхит” хоршоог хөдөө аж ахуйн биржийн итгэжлэгдсэн хоршоогоор бүртгэж, хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн арилжаанд оролцох эрхийг гурван жилийн хугацаагаар олголоо. Мөн Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны VIII èõ õóðëûí төлөөлөгчөөр 7 хүнийг сонгосон юм.
Бага хурлын үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран “Өвөрхангайн шилдэг бүтээгдэхүүн, шинэ технологи -2018“ өдөрлөгийг зохион байгуулж, техникийн болон бүтээгдэхүүний үзэсгэлэн гарган иргэдэд сурталчиллаа.
Аймгийн хэмжээнд улсын бүртгэлтэй хоршоо нийт 191 байгаагаас анхан шатны хоршоо 186, хадгаламж зээлийн хоршоо 5 байна.

Б.Батчимэг