Утаа бууруулах шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-18 11:07:52
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Арвайхээр хотын Захирагчийн албанаас “Утаагүй-Арвайхээр” шинэ санаа, шилдэг бүтээлийн уралдааныг зарлаад байна.
Гэр хорооллын айл өрхийн халаалт, цахилгааны хэрэглээг утаагүй бөгөөд утааг боломжит хамгийн бага түвшинд байлгах практик хэрэглээнд тохиромжтой шинэлэг санааг бүтээл болгож, үр дүнг тооцон үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь уралдааны зорилго юм.
Уралдаан гурван үе шаттай ба төслийн эхний саналыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авч, ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцан дараагийн шатанд урих эсэх шийдвэрийг гаргах аж.
Ялагч нартай уралдаан зохион байгуулагчдын зүгээс гэрээ байгуулан ажиллаж, Арвайхээр хотын гэр хорооллын айл өрхүүдэд нэвтрүүлэх, суурилуулах ажил хийгдэх юм. Уралдааны шагналын сан нэг сая төгрөг байна.
Б.Батчимэг
相关新闻