Оюутнууд ганцаарчилж ажиллах химийн лабораторитой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуульд 34 оюутан зэрэг ажиллах боломжтой сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий химийн лаборатори ашиглалтад орлоо.
Энэхүү лабораторийг Орхон аймагт “Химийн 29 дүгээр улсын олимпиад”-ийг зохион байгуулсантай холбогдуулан анх засварласан бөгөөд оюутан, сурагчдыг ганцаарчилж ажиллах боломжийг бүрдүүлсэн юм. Үүнээс улбаалж “Эрдэнэт үйлдвэр” ХХК 30.6 сая төгрөгөөр нэмж засварлан дээрх лабораторийг тохижуулжээ.
Тус аймгийн дөрвөн сургуульд багаар ажиллах зориулалттай химийн лаборатори байдаг бол шинээр ашиглалтад орсон лаборатори нь ганцаарчилж ажиллах, химийн суурь дадлага хийх, мэргэжлийн туршилт хийх боломжтой юм.

Б.Оюун-Эрдэнэ