Шударга, аюулгүй нийгэмд амьдрах хүслээ эссэ, гэрэл зургаар илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-15 21:58:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн Хууль, эрхзүйн хэлтсээс ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Шударга, аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” сэдэвт эссэ бичлэг, гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах зорилгоор зохион байгуулсан уг уралдаанд Арвайхээр, Хархорин, Хужирт, Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан сумдын сургуулийн сурагчид идэвхтэй оролцож, 50 гаурй бүтээл ирсэн байна.
Үүнээс эссэ бичлэгийн тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Цэнд, гэрэл зургийн уралдааны тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10в ангийн хамт олон тус тус шалгарчээ.
Техник технологийн хөгжлийг буруу ашиглан гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн золиос болох, хүмүүжил, ёс суртахуун, харилцааны доголдол зэрэг нь сурагчдын дунд хамгийн их тулгамдаж байгаа асуудал болохыг хүүхдүүд эссэ бичлэгтээ илэрхийлсэн байлаа.
Б.Батчимэг
相关新闻