“MH370”-ыг эрж буй хөлөг онгоцуудын тоог нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн онд Энэтхэгийн далайд сураггүй болсон Малайзын агаарын тээврийн компанийн онгоцыг эрж хайх ажиллагаанд оролцож буй хөлөг онгоцуудын тоог дөрөв болгож нэмэгдүүлнэ гэж Австралийн шадар сайд Уорен Трасс мэдэгджээ.
Эрж хайх ажиллагааг үргэлжлүүлэхэд Хятад улс нэг хөлөг онгоцоо илгээхээр болсон гэж тэрбээр онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, онгоцны сэг эрж хайх ажиллагаа явуулж буй Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт байж магадгүйг Австралийн эрх баригчдын хамгийн сүүлийн мэдээлэл харуулж байгаа аж.
2014 оны гуравдугаар сарын 8-нд шилжих шөнө агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа радарын дэлгэцээс алга болсон юм. Уг онгоцонд багийн 12 гишүүнээс гадна 227 хүн зорчиж байжээ.
Малайзын онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж таамаглаж байгаа юм.
Д.Жаргал