Хувиараа ашигт малтмал олборлогч 485 иргэн зохион байгуулалтад оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 485 иргэн хувиараа ашигт малтмал олборлон амьдардаг байна. Тус аймагт бичил уурхайн салбарт хэрэгжүүлэх аймгийн бодлого боловсруулах төрийн байгууллагуудын уулзалт хэлэцүүлэг боллоо.
Энэ үеэр уурхайн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нэгдсэн нэг бодлого боловсруулах, бичил уурхайг хөгжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг бичил уурхайн нэгдсэн зохион байгуулалтад оруулах, ашиглалтын лицензтэй уул уурхайн компаниудтай гурвалсан гэрээг байгуулан ажиллах зэрэг асуудлаар тал бүрийн оролцоог хангах зорилготой хэлэлцлээ. Энд төрийн албан байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцож Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхайг 2021 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцэн, аймгийн ИТХ-д өргөн барихаар боловсруулсан байна. Одоогийн байдлаар тус аймагт 44 нөхөрлөл, нэг хоршоонд нийт 485 хувиараа ашигт малтмал олборлогч иргэд зохион байгуулалтад ороод байна. Тэдний хувьд олборлолт явуулах газрын асуудал нэн тэргүүнд тавигддаг гэдгийг хэлж байлаа. Ашигт малтмалын газраас 4 газрын дүгнэлт гаргуулан авсан боловч тухайн газруудад ямар нэгэн олборлолтын ажлууд хийгдэж эхлээгүй байгаа юм байна. Энэ оноос өмнө бичил уурхайн чиглэлээр хуулийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад орж албажсан бичил уурхайчид манай аймагт байгаагүй.
Мөн аймгийн хэмжээнд хууль бус олборлолт, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл ихсэх хандлагатай байгаагаас гадна уул уурхайн олборлолт, бусад үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон газар өнгөрсөн онд 188.42 га талбай тоологдсон байдаг аж.

Д.Мишигсүрэн