Хөгжил политехник коллежийг 20 гаруй мэргэжлээр 300 хүн мэргэжил эзэмшив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Ховд аймаг дахь "Алтан гадас" одонт Хөгжил Политехник коллежийн 2017-2018 оны хичээлийн жилийн төгсөгчдийн эрдмийн баяр 06 дугаар сарын 05-ний өдөр боллоо.
Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж нь хөдөө аж ахуй, барилга үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр түншлэлд суурилсан чанартай сургалт явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн чадварлаг ажилтныг 1944 оноос эхлэн бэлтгэж ирсэн юм. 70 жилийн түүхтэй тус сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 30 гаруй мэргэжлээр 1000 гаруй суралцагчид суралцсан байна. Тус сургуулийн 72 дахь удаагийн төгсөлтийн эрдмийн баярын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Багдал, Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Т.Сайнбаяр, аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Б.Нямхүү нар оролцож, ажил, амьдралын гараанд хөл тавьж байгаа төгсөгчид, сургуулийн багш нар болон нийт эцэг эхчүүдэд мөнгөн хонхны баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ хичээлийн жилд тус сургуулийн техникийн боловсролын 3 ангийн 48 суралцагч, нэг жилийн хугацаатай мэргэжлийн сургалтын 18 ангийн 255 суралцагч, нийт 21 мэргэжлээр 300 гаруй суралцагч төгсөж, диплом, энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэхээ гардан авав.
Мөн энэ үеэр шилдэг түншлэгч байгууллага болон улс, аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн шилдэг төгсөгчдийг шагнаж урамшуулсан юм. Үүнээс гадна нэр бүхий сурагчдад ажлын байрны урилга, дэвшин суралцах урилга гардуулж, баяр хүргэлээ.

А.Бямбасүрэн