Эрдэнэт үйлдвэрээс тэтгэвэртээ гарсан ахмадуудад сар бүр олгодог мөнгийг нэмнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд өнөөдөр “1000 ахмадын чуулга” уулзалт боллоо. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Батлут, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монголын Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар оролцлоо.
Чуулганы үеэр ахмадууд аливаа компани, аж ахуйн нэгжүүдэд зөвлөхөөр ажиллуулах, нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, “Ахмадын ордон” байгуулах зэрэг санал гаргасан юм. Үүнийг судалж тодорхой шийдвэр гаргаж дэмжин ажиллана гэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. Мөн үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудад сар бүр олгодог мөнгийг нэмэх гэнэ. Ингэхдээ 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол 50, түүнээс хойш бол 20 хувиар нэмэх аж. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолборт ахмадын их эмч ажиллуулах гэнэ.
Аймгийн Засаг дарга Д.Батлут ахмадуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрөө танилцуулахдаа, “Ач санах”, “Анхдагч” дэд хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын үр дүнг онцоллоо. Тухайлбал, ахмадуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 1000 ахмадыг улаан хоолой, элэгний хавдрын илрүүлэг оношилгоонд хамруулж 20 сая төгрөг зарцуулсан байна. Мөн ганц бие 3 ахмадад 390 мянга, хэвтрийн 52 ахмадад 2.2 сая, сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай 74 ахмадад 15.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ