Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /ТАСС/. Энэ сарын 24-25-нд зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг гадаад улс орны удирдагчтай яриа хэлэлцээ хийхийн сацуу хөрөнгө оруулалтын сан болон олон улсын мэдээллийн агентлагуудын тэргүүнүүдтэй уулзах аж. Энэ тухай ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков мэдэгджээ.
Маргааш болох нэгдсэн хуралдаан нь олон улсын хэвлэл мэдээллүүдийн анхаарлыг татсан чуулга уулзалтын гол арга хэмжээ юм. 3,5 мянган хүн оролцох тус хуралдаан нь ойролцоогоор 3 цаг үргэлжилдэг аж. Хуралдааны үеэр В.Путинээс гадна Ш.Абэ, Эммануэль Макрон, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард болон БНХАУ-ын дэд дарга Ван Цишань нар үг хэлэх бөгөөд танхимд хуран цугларсан оролцогчид удирдагчдаас асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Э.Аянзаяа