Багш нар 66,3 хувьтай үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-24 15:08:39
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас аймгийнхаа 35 сургууль, 25 цэцэрлэгт хяналтын үнэлгээ хийхэд багшийн нэгдсэн үнэлгээ 66,3 хувьтай гарчээ.  Үнэлгээг сургалтын орчин, стандарт, боловсролын баримт бичиг хөтлөлт, хууль эрх зүй, багшийн арга зүй, стандарт биелэлт, сурагчдын сэтгэл ханамж, монгол хэл, мэргэжлийн онол зэргээр хийжээ.
Мөн цаашид мэргэжлийн онолд бага боловсрол, физик, хөгжмийн багш нарыг чадавхжуулах, арга зүйн хувьд математик, англи хэл, мэдээллийн технологи болон сумдын биеийн тамирын, биологийн багш нарыг чадавхжуулах шаардлагатай байна гэсэн үнэлэлт гарсан байна. Тус аймгийн хэмжээнд 1421 багш боловсролын үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд багшийн үнэлгээ хяналтанд тулгуурлан тодорхой сургалтуудыг зохион байгуулж багшийн ур чадварыг нэмэгдүүлэхийг тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зорьж байгаа ажээ.
Б.Гантуяа
 
相关新闻