Хувь хүн өөрийн эзэмшлийн газартаа 64 айлын орон сууц барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-24 09:48:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Дланзадгадад хувь хүн өөрийн эзэмшлийн газартаа 64 айлын орон сууц барьж байна. 
Тус аймаг нь энэ жилийг "Бүтээн байгуулалт-2018" болгон зарлаад байгууллага, иргэд бүтээн байгуулалтад ханцуй шамлан ороод байгаа билээ. Энэхүү бүтээн байгуулалтын жилд зориулан Даланзадгад сумын иргэн н.Гантулга өөрийн эзэмшлийн газар дээрээ 9 давхар, 64 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж байна.
Уг барилгын ажил энэ оны 9 сард дуусч ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.  Орон суужуулах ажлыг аль нэг компани өөрийн ашгийг харж эсвэл төрөөс дэмжлэг авч барилгын ажлаа явуулдаг бол энэ удаад ийнхүү хувь хүн өөрийн хөрөнгөөр ийм бүтээн байгуулалт хийж болдог гэдгийг харуулж буйгаа энэхүү бүтээн байгуулалт онцлог юм. Ийнхүү их бүтээн байгуулалтанд иргэн аж ахуй нэгж бүр өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Тус аймагт сүүлийн жилүүдэд утаанаас үүдэн агаарын бохирдол их байгаа учир орон сууцжуулах ажлыг түлхүү анхааран ажиллаж байгаа юм.
Мөн чанарын шаардлага хангахгүй, ашиглалт дууссан барилгууд болон орон сууцнуудыг буулган шинээр орон сууц барих ажлууд ч өрнөж байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻