Гэмт хэргийг сүүлийн таван жилийн судалгаагаар харьцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-22 14:13:30
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Өвөрхангай аймаг дахь эрүү, хэв журмын сүүлийн таван жил дэх нөхцөл байдлыг харьцуулсан судалгааг гаргажээ.
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2013 онд 519 байсан бол 2015 онд 542 болон өсч, өнгөрсөн жилийн байдлаар 492 болсон байна. Нийт гэмт хэргийн 43 хувийг хулгай, 40 хувийг бусдын биед гэмтэл учруулах хэрэг эзэлжээ. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2013 онд 47 байсан ба өнгөрсөн жилүүдэд өсөлттэй явж, 2017 онд 45 болон буурсан байна.
Сүүлийн таван жилд насанд хүрээгүй 117 хүүхэд хэрэг үйлдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас 125 гэмт үйлдэл гарсан байна. Зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд 89 хүн нас барж, 195 хүн гэмтжээ.
Хэдийгээр хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон гэмт хэрэг буурч байгаа ч хулгайн гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсч байгаа нь эдийн засгийн хямрал болоод архидан согтуурах явдалтай холбоотой хэмээн үзэж байгаа юм.
 
Б.Батчимэг
相关新闻