Өрхийн тариалалтыг дэмжиж 700 өрхөд хүнсний ногооны үр өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын 21 багийн 700 өрхөд 35 тонн төмс, 700 кг төл сонгино, зургаан кг шар манжин, 18 кг лууван, хүрэн манжингийн үрийг орон нутаг болон Хүнс, хөдөө аж ахуйн газар үнэ төлбөргүй өглөө.
Үүнийг иргэд өөрсдийн хашаандаа тарьж өрхийн тариалалтаа нэмэгдүүлэх юм. Ингэснээр иргэд орлоготой, ажилтай болж байна гэж ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Нурбек хэллээ.
Хүнсний ногооны үр авсан иргэд энэ жил тариалалтаа сайн хийгээд ирэх жил нь авсан үрийнхээ хэмжээний үрийг дараа, дараагийн өрхөд өгөх юм.
Эл арга хэмжээг аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөр, “Эко Баян-Өндөр” жимс, жимсгэнэ тариалах төслийн хүрээнд зохион байгуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ