Орхон аймаг мах, сүүний чиглэлийн аж ахуйг дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Орхон аймагт бэлчээрийн даац 11 дахин хэтрэлттэй тул өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн мал аж ахуйг дэмжинэ” гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга С.Даариймаа хэллээ. Үүний тулд малчдад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх түүний ач холбогдлыг ойлгуулах, мах, сүүний чиглэлийн үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, малын түүхий эдийн эрүүл, аюулгүй байдалд анхаарахад бодлого, шийдвэрээ чиглүүлж ажиллаж байгаа гэлээ.
Орхон аймагт махны дөрөв, сүүний чиглэлийн гурван үйлдвэр байдаг. Үүний тоог нэмэгдүүлэхийн тулд малчид мах, сүүний чиглэлээр үхэр сүргээ өсгөх хэрэгтэй гэж тэрээр мөн онцолсон юм. Орхон аймаг 130 гаруй толгой малтай. Нийт малын 20.3 хувийг үхэр, 50.3 хувийг хонь, ямаа эзэлж байна. Мөн сүүний 16 фермер үйл ажиллагаагаа явуулж байна.

Б.Оюун-Эрдэнэ