Сэкиваке Точиношин 8 даваатай Нацү башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн 5 дугаар сарын Нацү башёгийн 8 дахь дахь өдрийн барилдаанд 7 даваатай байсан Сэкиваке Точиношин, Сэкиваке Ичиножёо А.Ичинноровыг давснаар ганцаараа 50 хувийн амжилтаа хийж башёг тэргүүлсээр байна.
Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар өнөөдөр учраа бөхүүдээ давснаар 7 даваа, нэг унаатай Точиношинг нэхэж явна. Ичиножёо өнөөдөр Точиношинд унаснаар 4 даваа, 4 унаатай байна.
Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил Кайсэйд унаснаар 3 даваа, 5 унаатай байгаа бол Котоошогикү 6 даваа, хоёр унаатай Нацү башёг тэргүүлэгчдийн 3 дугаарт явна.
Д.Өлзий