Өмнөговийн эрэгтэйчүүдийн анхдугаар чуулган боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-18 20:30:13
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо эрэгтэйчүүдийн анхдугаар болж салбар салбарын төлөөллөөс гадна 15 сумын төлөөлөл нийтдээ 300 гаруй эрэгтэйчүүд оролцлоо. 
Тэд нэгэн дор чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн юм. Тухайлбал зонхилон тохиолдох сахарын өвчин, элэг цөс, түрүү булчирхайн өвчлөл, нас баралт зэргийн талаар харилцан ярилцлаа. Мөн өрх гэрийн өмөг түшиг болсон эрчүүдийн хүндлэл, гэр бүлийн үнэ цэнэ хайр халамжийн талаар санал бодлоо солилцсон байна. Энэхүү зөвлөгөөнийг гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монгол эр хүний уужуу ухаан, түшиг тулгуур, үнэ цэнийг ойлгуулах, бахархан алдаршуулах, эрэгтэйчүүдийн гэр бүл болон нийгэмд хүлээх эрх үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Энэ үеэр чуулганд  урилгаар Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндавга, Д.Мэндбаяр нар оролцон гэр бүлийн үнэ цэнэ, эрэгтэйчүүдийн эрх ашиг, тэдэнд чиглэсэн илтгэлийг тавилаа. Хоёр өдөр буюу  5-р сарын 17,18-нд болсон уг арга хэмжээгээр Батмөнх даяан хааны талбайд гэр бүлийн аз жаргалын  үнэ цэнийн төлөө аавууд жагсаж байна уриатайгаар тайван жагсаал зохион байгуулж чуулганд оролцогчдыг бүсийн оншилгоо эмчилгээний төвд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оншлогоонд хамрууллаа.  Эрэгтэйчүүдийн анхдугаар чуулганд оролцогч эрчүүд өөрсдийн өмнө тулгамддаг асуудал, гэр бүлийн үнэ цэнийн талаар хэлэлцэж үүнээс гарсан санал санаачлагыг зохион байгуулагчид болоод орон нутгийн удирдлагууд  цаашид ажил хэрэг болгон ажиллах, цаашид тус зөвлөлгөөнийг тогтмол зохион байгуулна гэдгээ хэлж байлаа.
 
 Д.Мишигсүрэн

相关新闻