Дуудлагаар хог ачих үйлчилгээ нэвтрүүлснээр 14 жолооч ажлын байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Гэр хорооллын айл, өрхийн хогийг дуудлагаар ачих ажлын хүрээнд Хот тохижуулах газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, жолооч нар гурвалсан гэрээ байгууллаа. Ингэснээр иргэд “дуудлагын хог ачилт” үйлчилгээг хүссэн үедээ авч болох юм.
Гэр хорооллын 17 мянга орчим айл, өрх хоёр сар тутамд хогоо ачуулдаг. Энэ нь хог их хуримтлагдах, хавар, намрын улиралд айлууд хатсан өвс, хогоо хаях гэхээр дараагийн хог ачилт хүртэл хашаандаа хадгалах, эсвэл иргэд хувиараа жолооч хөлслөөд хогоо ачуулаад Хогийн цэгт хаях гэхээр Хот тохижуулах газар зөвшөөрөхгүй байх зэрэг хүндрэлүүд үүсгээд байсан юм. Иймд үүнийг өөрчилж дуудлагын хог ачилтын үйлчилгээг Баян-Өндөр сумын ЗДТГ, Хот тохижуулах газар хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Тодруулбал, гэр хорооллын 14 багт дуудлагын жолооч хог ачина. Хог ачихад шаардагдах шатахууны зардлыг орон нутийн төсвөөс төлж харин хог ачсан төлбөрийг тухайн жолооч авна. Ингэснээр 14 хүн байнгын ажилтай, орлоготой болж байгаа юм. Нэг торх хогийг 2000 төгрөгөөр ачина. Гэрээ байгуулсан 14 жолооч бүгд хувийн унаатай бөгөөд иргэд хог ачуулах дуудлага өгсөн үед шуурхай ажиллах үүрэг хүлээж байна.

Б.Оюун-Эрдэнэ