Эрхээ хасуулсан, зөрчлийн оноо нь дуусгавар болсон жолооч нар цахимаар шалгалт өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Жолооны эрх нь хасагдсан, зөрчлийн оноо нь дуусгавар болсон иргэд шалгалтаа энэ сарын нэгнээс цахимаар өгдөг болсон” гэж аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Иргэд уг шалгалтыг 15 минутын хугацаанд 10 тест хуудас бөглөж 90-ээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэх гэнэ.
Эрх сэргээх шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлснээр цаг, хугацаа хэмнэхээс гадна, цахим системээр үнэн зөв шалгах, өөр шалгуулагчдаас хуулахгүй байх зэрэг олон талын давуу талтай аж. Гэхдээ иргэд өдөрт нэг л удаа шалгалтаа өгөх боломжтой бөгөөд хэрэв гурван удаа тэнцээгүй бол дахин сургалтад хамрагдах гэнэ.
Уг цахим шалгалтыг өгөхийн тулд иргэд төрийн мэдээллийн сангийн лавлагаанаас жолоодох эрх сэргээх, зөрчлийн оноо сэргээх гэсэн өөр, өөрийн чиглэлийн дагуух материалаа сонгон авна. Үүний дараа 12500 төгрөгийг банканд тушааж, жолоочийн эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж, цахим шалгалтад орох эрхтэй болно.

Б.Оюун-Эрдэнэ