Үндэсний их баяр наадамд оролцох шагайн харваачид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газраас Шагайн харваан аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тус тэмцээнийг насанд хүрэгчдийн болон өсвөрийн харваа гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа. Өсвөрийн хувийн цуваан харваанд 20 харваач оролцсон бол насанд хүрэгчдийн харваанд 13 багийн 120 гаруй харваач сум уралдуулан цэц мэргэнээ сорьсон байна.
Насанд хүрэгчдийн төрөлд Сайнцагаан сумын харваач Б.Лхагвадорж нэгдүгээр байр, Дэрэн сумын харваач, Монгол Улсын мэргэн Ч.Түвшинжаргал хоёрдугаар байр, Эрдэнэдалай сумын харьяат, Монгол Улсын мэргэн Ц.Бархүү гуравдугаар байрыг тус тус эзэлжээ. Түүнчлэн өсвөрийн шагайн харваан төрөлд нэгдүгээр байранд Дэрэн сумын харваач М.Мөнгөншагай, хоёрдугаар байранд Дэлгэрхангай сумын харваач Г.Мөнхзаяа, гуравдугаар байранд Өндөршил сумын харьяат Ч.Мөнхбаясгалан нар орж тэмцээнийг тэргүүллээ.
“Шагайн спортыг хүүхэд залуучуудад сурталчлах, хөгжүүлэх, залуу харваачдаа дэмжих зорилгоор олон үйл ажиллагаа зохион байгуулж буй бөгөөд сар тутам шагайн харваан “Чансаа” тэмцээнийг зохион явуулна” хэмээн Дундговь аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, аймгийн Гоц мэргэн О.Буянтогтох онцлов.
Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн үндэсний өв соёлыг харуулсан наадгай бөгөөд 2001 оноос Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон хөгжиж иржээ.

Б.Ундармаа