Хөнгөн атлетикийн өсвөрийн аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-06 11:14:43
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын спортын мастер Б.Мөнхзул агсны нэрэмжит Дундговь аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн хөнгөн атлетикийн тэмцээнийг амралтын өдрүүдэд зохион байгуулав.

Тус тэмцээний зохион байгуулагчаар Дундговь аймгийн  Биеийн тамир, спортын газар, Б.Мөнхзул агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд хамтран ажиллав. Тэмцээнийг Б.Мөнхзул агсны нэрэмжит болгон 5 дахь жилдээ зохион байгуулжээ. Тэмцээнд Эрдэнэдалай, Гурвансайхан сумдын мөн Эрдмийн далай цогцолбор сургууль, Мандал, Говийн ирээдүй цогцолбор сургууль, МСҮТ-ийн нийт зургаан багийн 150 баг тамирчид оролцсон байна. Мөн 16-17 насны тамирчид 9 төрлөөр, 13-15 насны тамирчид олон төрөлтийн 4 төрлөөр өрсөлдсөн юм. Багийн дүнгээр нэгдүгээр байрыг Эрдэнэдалай сум, хоёрдугаар байрыг Эрдмийн далай цогцолбор сургууль, гуравдугаар байрыг Мандал сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ.
 
Тус тэмцээний үеэр аймгийн Биеийн тамир, спортын газрын Нийтийн биеийн тамирын мэргэжилтэн С.Цолмон, “Хөнгөн атлетик нь спортын хатан хаан учир бүх спортын суурь болдог. Манай аймгийн хүүхдүүд хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж байна” гэсэн юм.
Б.Ундармаа
 

相关新闻