Улиастайн нэгдсэн хогийн цэг харуулын байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-05 00:12:45

Завхан/МОНЦАМЭ/.Улиастай хотын хогийн төвлөрсөн цэг болох “Таван чихийн ам”-ний хогийн цэгийг тойруулан хамгаалалтын хашаа татаж, хогийг дарж булах, ажлыг хийж дууссаны дээр хяналт тавих харуулын байрыг иж бүрэн засварлаж ашиглалтад өгчээ. 

Энэ ажлыг барилгын “Сүм Сүндэр Өргөө” ХХК-тай гэрээ байгуулснаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс энэ сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд төвлөрсөн хогийн цэгийг цэгцэлж сайжруулах ажлыг хийж дуусгажээ. Тухайлбал  нийт 120 мянган квадрат талбайг цэвэрлэж 150 мянган куб метр хогийг дарж, булж 2800 куб метр хайрга элсээр хучилт хийжээ. Мөн  1.5 метрийн гүнтэй 1200 метр хамгаалалтын шуудуу татаж хоёр метрийн өндөртэй даланг босгоод байгаа ажээ. Түүнчлэн  “Таван чихийн ам”-нд хог хаягдалд хяналт тавих харуулын байрыг иж бүрэн засварлаж ашиглалтад өгчээ.
1988 оноос хойш энэхүү 7,5 га талбайд Улиастай сумын иргэд хог хаягдлаа төвлөрүүлсэн байна. Энд өдөрт 100 гаруй шоо метр хог хаягддаг. Зуны улиралд барилгын ажил явагдах үеэр илүү их хог асгадаг бол харуул, сахиулгүй үед иргэд дураараа талбайн гадна хогоо хаядаг байжээ. Тиймээс энэхүү хог хаягдлыг дарж булах, хогийн цэгийг тохижуулах ажлыг хийх шаардлагатай болсныг урьд нь мэдээлж байсан билээ.

Б.Мягмарсүрэн 


 
相关新闻