Жимс тарьдаг айлуудад алим, чавганы мод үнэгүй олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган суманд "Жимс, жимсгэнэ хөтөлбөр" амжилттай хэрэгжиж өнгөрсөн онд 60 айл өрхөд чавганы 300 мод олгосон бол, энэ жил 100 өрхөд 500 гаруй чавга, бэсрэг алимын мод үнэ төлбөргүй олголоо. Тус сумын хэмжээнд 500 гаруй айл өрх хашаандаа жимс тариалсан мэдээтэй байгаа бөгөөд эхнээсээ булцуу сууж цэцэглэж эхэлжээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд 2020 гэхэд нийт айл өрхүүдийн 50 хувь буюу 1000 гаруй айл өрх жимс тариалж, үр ашгийн хүртэж эхэлсэн байхаас гадна жимс боловсруулах үйлдвэр, цехүүд хөгжих эхлэл тавигдана гэж сумын удирдлагууд үзэж байна.
Булган сумын хувьд БНХАУ-ын хилтэй ойролцоо учир аймгийнхаа бусад сумдыг бодвол айл өрх, иргэд хувь хүмүүс хашаа орчиндоо төрөл бүрийн жимс тарьж ургуулах сонирхолтой, бас арвин туршлагатай байдаг. Тус суманд газар тариалан ялангуяа жимс ногооны төрөлжсөн тариалалт хөгжихэд Монгол Улсын Гавьяат багш А.Бадамсэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэр сургуулийн хичээл-туршилтын 0,1 га- талбайг анх 1980-аад онд байгуулж эхлэн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалж жилээс жилд өргөтгөн жилд 14-29,6 тн ургац авч сургуулийн дотуур байр, сумын хүүхдийн цэцэрлэгийн хэрэгцээг хангаж ирсэн уламжлалтай. Өсвөр үеийг байгаль экологийн мэдлэг, газар тариалангийн дадлагатай, хөдөлмөрт дуртай, газрын өгөөж шимийг үнэлдэг болгож хүмүүжүүлэхэд гавьяат багш их хувь нэмэр оруулжээ.

А.Бямбасүрэн