“Дуулиан-2020” тэмцээний шилдэг 12 оролцогч ДАШТ үзэх урилгаар шагнуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, БСШУСЯ-ны “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөр, нийслэлийн “Аз жаргалтай хот” хөтөлбөр, МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд ЕБС-уудын сурагчдын дунд зохиогдсон “Дуулиан-2020” тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит тус тэмцээн арван хоёр жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд 86 сургуулийн давхардсан тоогоор 30 мянга орчим охид, хөвгүүд энэхүү тэмцээнд өрсөлдсөн байна. Дүүргийн АШТ-нээс эрхээ авсан нийт 124 багийн 1490 охид хөвгүүд нийслэлийн тэмцээнд өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.
Тэмцээнийг Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо /ННБТСХ/, "Их талын дуулиан" ТББ-ууд хамтран зохион байгууллаа. Зургаан сарын турш үргэлжилсэн тус тэмцээний охидын 11 насны ангилалд ХУД-ийн 34-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 10-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна.
Харин 13 насны ангилалд БЗД-ийн “English shcool of Mongolia” нэгдүгээр байр, СХД-ийн 106-р сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 10-р сургууль гуравдугаар байрыг эзэлжээ. Мөн 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа ЦС нэгдүгээр байр, ХУД-ийн 34-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.
Харин 17 насны ангилалд ХУД-ийн 26-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль гуравдугаар байр тус тус эзэлжээ. Хөвгүүдийн 11 насны ангилалд БЗД-ийн 84-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургуулт хоёрдугаар байр, СБД-ийн 3-р сургууль гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.
13 насны ангилалд БГД-ийн Оюуны ундраа цогцолбор сургууль, БГД-ийн БГД-ийн Шинэ эрин сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 41-р сургууль гуравдугаар байрыг эзэлсэн бол 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байр, 17 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, БЗД-ийн 14-р сургууль хоёрдугаар байр, БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байр тус тус эзлэв.
Тэмцээний хаалтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ННБТСХ-ны дарга Ж.Ганболд, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга, УЗ-ийн гишүүн Ш.Норжинбат, Б.Жаргалмаа, ММБТСХорооны дэд Ерөнхийлөгч Б.Доржпалам тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцлоо.
Энэ жилийн шилдгийн шилдгээр шалгарсан 12 оролцогчийг ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх урилгаар шагналаа гэж Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.