Дэлхийн байт харвааны холбооны 56 дугаар хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-02 10:15:03

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Олон улсын байт харвааны ээлжит чуулган болно.


Тэгвэл энэхүү чуулган өнөөдөр Солонгосын Гванжу хотод эхэллээ. Тус чуулганд дэлхийн 100 гаруй орны удирдлагдууд оролцох бөгөөд манай улсаас Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч Х.Отгонтуяа оролцох юм. Хурлын үеэр олон улсын байт харвааны холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгоно. Учир нь, тус холбоог 20 жил удирдсан Туркийн иргэн Угур Эрденерийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа юм. Түүнчлэн холбооны удирдлагын багийн бүтэц дэх сонгууль болно. Мөн  дүрмийн өөрчлөлтийн саналуудыг хэлэлцэж батлахаас гадна гинэ холбоодыг гишүүнээр элсүүлэх ажээ.


Ташрамд дурдахад, байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй нэг тамирчин оролцохоор БНСУ-д бэлтгэлээ базааж байна. 

相关新闻