Энэ онд 19 мянга шахам тонн ургац хураан авах урьдчилсан тооцоо гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ онд хаврын тариалалтыг 10496 га талбайд хийхээр төлөвлөжээ. Үүнээс 8266 га талбайд үр тариа, 8036 га-д улаан буудай, 230 га-д бусад үр тариа, 407 га-д төмс, 224 га-д хүнсний ногоо, 733 га-д малын тэжээл, 866 га-д тосны ургамал тариалах юм. Мөн 8500 га талбайд уринш хийжээ. Тариалалтаас ирэх намар 18998 тонн ургац хураан авах урьдчилсан дүнтэй байна.
Хаврын тариалтын бэлтгэл ажлын хүрээнд бага, дунд оврын тракторт тохирох хүнсний ногооны иж бүрдэл техникийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй, долоон жилийн хугацаатай хүүгүй зээлээр, жимс жимсгэний суулгац олгох ажлыг ХХААГ-аас зохион байгуулж байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудайг 30 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувь, шатахууныг 50 хувь, бордоог 30 хувь, тракторыг 20 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр 3-4 жилийн хүүгүй зээлээр олгож байгаа юм.

Б.Батчимэг