Өвөрхангай аймаг APAU нийгэмлэгтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар хамтарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Франц улсын Аллиер мужийн APAU нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүд энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Арвайхээр хотод ажиллалаа.
Манай аймагтай 17 жилийн турш хамтын ажиллагаатай байж, эрүүл мэнд, боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн тус нийгэмлэгийнхэн энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү анхаарч ажиллахаар санал тавьжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэтгэл зүй болон хөдөлгөөн заслын тусламж үзүүлэх шинэ мэдлэг, дадлага, туршлагыг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, эмч нарт олгох юм. Төлөөлөгчдөд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон зорилтот жилийн ажлын тухай танилцуулж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв” байгуулах зорилготой байгааг хэллээ. Хоёр талаас хамтын ажиллагааны санал боловсруулж, дахин санал солилцохоор болсон юм.
Франц улсын Аллиер мужийн APAU нийгэмлэг нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Өвөрхангай аймагт эмэгтэйчүүдийн эмч нарыг чадавхжуулах, эмч, сувилагчдыг солилцоогоор ажиллуулж, туршлага судлуулах зэргээр хамтран ажиллаж, аймаг сурталчлах соёлын өдрүүдийг жил бүр зохион байгуулсаар иржээ.

Б.Батчимэг