“Танд ойрхон номын сан” нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангаас “Танд ойрхон номын сан”-ийн үйлчилгээг олон нийтэд хүргэж байна.
Тус үйл ажиллагаа нь Мандал дэлгүүрийн төв талбайд болж буй бөгөөд өнөөдрөөс 27-ны өдрийг дуустал гурав хоног үргэлжлэх аж. “Танд ойрхон номын сан”-гаар ирж үйлчлүүлснээр хуучин номын хямдралтай худалдаа, солилцоо, ном хандивлах аян болон АХА тэмцээнд оролцох, уншигчийн үнэмлэхийг 50 хувийн хямдралтай үнээр нээлгэх боломжтой юм.

Түүнчлэн Дундговь аймгийн МСҮТ, ерөнхий боловсролын зургаан сургуулийн номын сантай хамтран номын сангийн үйлчилгээг уншигчдад хүртээмжтэй болгох, дэлхийн болон Монголын шилдэг зохиол бүтээлүүдийг таниулах, ном унших соёлыг хөгжүүлэх зорилготойгоор "Олуулаа уншъя-Номтой нөхөрлөе" аяныг зургаан сарын хугацаатайгаар зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр тус аян нээлтээ хийлээ.

Дэлхийн номын өдрийг Монгол Улс 10 дахь жилдээ тэмдэглэж буй бөгөөд энэ жил БСШУС-ын сайдын шийдвэрээр орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгааг Дундговь аймгийн төв номын сангийн захирал Ц.Одончимэг онцлов.

Б.Ундармаа