Хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол 50 хувь буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. "Хүүхдээ хамгаалъя" арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн цагдаагийн газар, БСУГ, ХГБЗХГ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд "Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулав.
Тус тэмцээн нь бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг зөв хэвшүүлэх зорилготой юм. Тэмцээнд долоон цэцэрлэгийн 84 хүүхэд оролцож, зургаан төрлөөр өрсөлдөж Нэгдүгээр байранд 3 дугаар цэцэрлэг, Хоёрдугаар байранд 2 дугаар цэцэрлэг, Гуравдугаар байранд 6 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.

Цагдаагийн ахмад Э.Нэмэхбаяр хэлэхдээ, "Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээнд хүүхэд, багш, эцэг эхчүүд маш идэвхтэй оролцдог. Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, бусдадаа сурталчлан зөв дадлыг хэвшүүлж байна. Дундговь аймгийн хэмжээнд гурван жилийн дүн мэдээг харьцуулж үзэхэд он гарсаар хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол 50 хувь буурсан үзүүлэлттэй байна" гэв.
Түүнчлэн тэмцээний гэрийн даалгаварт цэцэрлэгүүд замын хөдөлгөөний дүрмийн танхим, анхны тусламжийн буланг тохижуулсан аж. Мөн "Улаан загалмайн нийгэмлэг"-ээс Сайнцагаан сумын цэцэрлэг, сургуулиудад осол, гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн хичээлийг орсон байна.

Б.Ундармаа