Туркт аялахыг уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /Anadolu/. Хоёр улсын харилцаа муудсаныг үл харгалзан Турк руу аялахыг Оросын иргэдэд Туркийн Аялал, жуулчлалын сайд уриалав.
11 дүгээр сарын 24-нд Сирийн хилийн ойролцоо Оросын бөмбөгдөгч онгоцыг агаарын хил зөрчлөө гэж Турк буудан унагасны дараа Анкара, Москвагийн харилцаа муудсан юм.
“Аялал, жуулчлалын салбарыг улс төрөөс салгаж авч үзэх хэрэгтэй” гэж Туркийн Соёл, аялал, жуулчлалын сайд Махир Унал тус улсын урд нутгийн Кахраманмараш хотод сэтгүүлчдэд хэлсэн байна.
“Туркийн Соёл, аялал, жуулчлалын сайдын хувиар, ОХУ-ын иргэдэд хандан “Турк бол та нарын орон гэр” гэж хэлэхийг хүсэж байна. Өмнөх шигээ аюулгүйгээр Туркт амралтаа өнгөрүүлж болно” гэж Унал хэлжээ.
Өнгөрсөн жил Оросын 3 сая орчим жуулчин Туркт аялсан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм.
Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлигт Оросын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан билээ. 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн Туркийн жуулчид визгүй зорчихыг Оросын талаас түр зогсоосон юм. Оросын жуулчдыг Туркт аялуулах үйлчилгээ үзүүлэхээ Оросын аялал, жуулчлалын агентлагууд түр зогсооно.
Х.Аминаа